8-р сарын 20-22-ны өдөр Хятад, Бутаны хилийн асуудлаарх мэргэжилтний багийн 14-р хуралдаан Бутаны Тимпу хотод болжээ. Тус хурлыг Хятадын ГХЯ-ны Хил, далай тэнгийн үйл хэрэг хариуцсан газрын дарга, Хятадын мэргэжилтний багийн ахлагч Хун Лян болон Бутаны Олон улсын хилийн асуудал хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга, Бутаны мэргэжилтний багийн ахлагч Лидо Донби нар хамтдаа даргалжээ. Сүүлийн жилүүдэд Хятад, Бутаны хилийн асуудлаарх хэлэлцээ нааштай ахиц дэвшилд хүрснийг хоёр тал тэмдэглээд, “гурван алхмаар явах” маршрут зэрэг хамтаар анхаарч буй асуудлаар нээлттэй, бүтээлч яриа өрнүүлжээ.
Мэргэжилтний багийн хуралдааны үеэр Хятад, Бутаны хилийн зааг тогтоох техникийн хамтарсан ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг хийж, “Хятад, Бутаны хилийн зааг тогтоох техникийн хамтарсан ажлын хэсгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн тухай зөвшилцжээ.