Ли Чян ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзав
2024-08-22 09:39:24
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 8 дугаар сарын 21-ний үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Москвагийн Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.

Ли Чян эхлээд Ши Жиньпин даргын В.Путинд дэвшүүлсэн чин сэтгэлийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөлийг уламжлав.

Ли Чян хэлэхдээ, Хятад улс Орос улстай уламжлалт салбарын хамтын ажиллагаагаа нягтруулахын зэрэгцээ шинээр хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагааг нээж, шинжлэх ухаан технологийн инноваци, аж үйлдвэрийн инноваци, хөдөлгөгч хүчний хамтын ажиллагааг ашиглан, эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүдийг тасралтгүй хөгжүүлэхийг нэн илүү чухалчлахад бэлэн байна. Хоёр тал соёл, аялал жуулчлал, боловсрол, залуучууд, орон нутгийн солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх нь зүйтэй. Орос улстай олон талт зохицуулалтаа улам бэхжүүлж, хөгжиж буй орнууд хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, дэлхийн олон туйлт байдал, эдийн засгийн даяаршилыг тууштай ахиулж, өөрсдийн хууль ёсны эрх ашиг, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг илүү сайн хамгаалахад бэлэн байна гэв.

В.Путин Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дэвшүүлэхийг Ли Чянаас хүслээ. В.Путин хэлэхдээ, Орос Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, ард түмэн, соёлын харилцаагаа өргөтгөж, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, Орос Хятадын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

Хэ Лифэн, У Жэнлун, Чэн Ичинь нар уулзалтад оролцов.