Сурвалжлагч Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, 7-р сард бүх шатны худалдааны ажил голлон хариуцсан байгууллагууд хуучирсан өргөн хэрэглээний барааг шинээр солих ажлыг ахиулж, үйлчилгээ хэрэглээний өндөр чанартай хөгжлийг ахиулж, хэрэглээний тогтвортой өсөлтийг дэмжсэн байна. Тухайн сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3 их наяд 780 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,7%-иар өссөн байна.
Бараа бүтээгдэхүүний хэрэглээний хувьд, 7-р сард бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалт 3 их наяд 340 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7%-иар өсчээ. Үйлчилгээ хэрэглээний хувьд, 1-7 дугаар сард үйлчилгээний жижиглэнгийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 7.2%-иар өссөн байна. Онлайн хэрэглээний өсөлт харьцангуй сайн байв. 1-7-р сар хүртэл, бодит бараа бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 8.7%-иар өсч, нийт жижиглэнгийн худалдааны 25.6%-ийг эзэлж байна. 7-р сард Хятад улсын буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 14 тэрбум 260 сая ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 22.2%-иар өсөв.
Түүнчлэн хөдөө орон нутгийн хэрэглээ нь хотоос илүү хурдацтай хөгжиж байна. 7-р сард хөдөө тосгоны өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалт 506 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6%-иар өсчээ.