Цахилгаан автомашины маргааныг шийдвэрлэх хамаг сүүлчийн боломжийг ЕХ алдахгүй байх ёстой
2024-08-21 22:05:32
Share
Share this with Close
youtube WeChat

 

8-р сарын 20-нд Европын комиссын гаргасан Хятадын цахилгаан автомашинд чиглэсэн нөхөн олговрын эсрэг мөрдөн байцаалтын эцсийн дүнд, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинд таван жилийн хугацаа бүхий нөхөн олговрын эсрэг  17-18 хувийн татвар оногдуулах санал гаргажээ. Энэхүү худалдааг ивээх бодлого бодитоор хэрэгжигдэхэд хүрвэл Хятадын цахилгаан машины үйлдвэрлэлийн салбарын ашиг сонирхлыг хохироогоод зогсохгүй Хятад Европын холбогдох үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн хамтын ажиллагаанд саад учруулна гэсэн үг. Ингээд үзвэл Европын тал өөрөө ч хохирогч болох юм. 

Энэ оны 7-р сард нийтэлсэн анхан шатны шүүн тасалсан үр дүнтэй харилцуулахад, Европын тал Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанид оногдуулж буй татвараа бага зэргээр багасгасан байна. Гэхдээ үзэхэд тодорхой хэмжээгээр буулт хийж байгаа шиг боловч үнэндээ энэ нь бэлэг тэмдгийн чанартай бөгөөд ДХБ-ын дүрэм журмыг урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтыг багаж зэвсэг болон ашиглаж, шударга өрсөлдөөний нэрийг ашиглан шударга өрсөлдөөний мөн чанарыг хохироох зүйлийг хийж байна. 

Энэ оны 6-р сарын эцсээс цахилгаан автомашины салбарт гарсан маргааныг шийдвэрлэхийн тулд Хятад, Европ арваад удаагийн зөвшилцөл хийсэн. Гэхдээ Европын талын саяхан нийтэлсэн шүүн тасалсан эцсийн дүнгээс харахад, Хятадын талын санал санаачилгыг бүрэн хүлээж аваагүй бөгөөд улмаар буруу үйлдлээ баримталсан хэвээр байна. Энэ нь зөвхөн Европын ганц талын хүлээн зөвшөөрсөн бодит үнэн болохоос биш хоёр талын хамтын шийдэл ерөөс биш. 

Европын зарим улс төрч ямар нэгэн зорилгоос болж Хятадын цахилгаан автомашинд цохилт өгч байгаа нь чухал биш, харин тэдний энэхүү үйлдэл бусдыг хохироохоор зогсохгүй өөрийгөө ч хохироох тул Европын улс төрчид, бизнесменүүдийн хүчтэй шүүмжлэлд өртсөөр байгаа юм. Германы канцлер Олаф Шольц зэрэг удирдлагууд автомашины худалдаанд хязгаарлалт тавихыг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлж, худалдааны “шударга, чөлөөт байдал”-ыг хамгаалахыг уриалжээ.

Их Британийн “The Times” сонин өгүүлэл нийтэлж, ЕХ-ны зүгээс хэрэглэгчдийг цахилгаан манин хэрэглэхийг уриалж байгаа ч нөгөө талаар өртөг нь хямд, чанар сайтай нийлүүлэгчийг хориглож байна, энэ бол үнэхээр инээдэмтэй учир гэжээ. 

Хятад Европын холбооны хамтын ажиллагааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих юм. Хятад улс үнэнч сэтгэлээр яриа хэлэлцээ, зөвшилцөл хийх замаар ЕХ хооронд оршиж буй худалдааны маргааныг шийдвэрлэхийг зорьсоор ирсэн. Гэхдээ Хятад улс өөрийн ашиг сонирхол хохирохыг зүгээр харж суухгүй, нэн ч худалдааг ивээх үйлдлийн үрэгдэгч тал болохгүй. Энэ сарын 9-нд ЕХ-ны Хятадын цахилгаан автомашинд чиглэсэн нөхөн олговрын эсрэг арга хэмжээг ДХБ-ын маргаан шийдвэрлэх механизмд Хятад улс мэдүүлсэн. Энэ нь Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээг авч, өөрийн орны компаниудын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаална гэдэг дохиог гаднынханд тодорхой өгсөн юм.