Хятад, Америкийн ГХЯ хоорондын олон улсын хууль, эрх зүйн найм дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2024 оны 8 дугаар сарын 21, 22-ны өдөр Бээжинд болов. Хятадын ГХЯ-ны Гэрээ хэлэлцээр, хууль эрх зүйн газрын дарга Ма Шиньминь, АНУ-ын Төрийн департаментын хуулийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэгч Висек төлөөлөгчдөө ахлан, хамтаар анхаарч буй олон улсын эрх зүйн асуудлаар санал солилцжээ.