Бүх үйл явцыг хянаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн гэв
2024-08-22 15:54:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Зүүн биеийн цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, Тэнгисийн цэргийн ахлах хурандаа Ли Ши хэлэхдээ, 8-р сарын 22-нд Америкийн "USS Johnson" хэмээх пуужин устгагч хөлөг Тайваний хоолойгоор дамжин өнгөрч, илээр шуугиан дэгдээв. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Зүүн биеийн цэргийн командлал тэнгисийн болон агаарын цэргийн хүчийг зохион байгуулж, АНУ-ын хөлөг онгоцны бүх үйл явцыг хянаж, хууль дүрмийн дагуу зохицуулахын шийдвэрлэсэн байна. Цэргийн командлалын бүсийн цэргүүд үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд байж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаалж байна.