Саяхан 2024 оны Баруун Номхон далайн олон улсын эрдэм шинжилгээний экспедицийн баг 45 хоногийн далайн судалгаагаа эхлүүлсэн бол үүнд Хятад улсын "Жяолүн" шумбагч аппарат олон улсын 8 эрдэмтнийг суулган анх удаа тэнгисийн гүнд шумбажээ.
Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8 дугаар сарын 22-нд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс далайн гүнд шинжлэх ухааны судалгаа явуулж, олон оронтой хамтарсан эрдэм шинжилгээний экспедиц хийж, далайн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг ахиулахад нааштай хувь нэмэр оруулсан юм.
Хятад улс олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг тууштай баримталсаар ирсэн. Гадаадын эрдэмтэд "Жяолүн" шумбагч аппаратад сууж шинжлэх ухааны экспедицэд оролцон, "Чан Э-6" сарыг судлах олон улсын тоног төхөөрөмжийг тээвэрлэж, "Тяньгүн" сансрын станц гадаадын сансрын нисгэгчдийг хүлээн авахаа мэдэгдсэн юм. Энэ бүхэн нь Хятад улс Дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын хөгжлийг эрэлхийлж, ололт амжилтаа хуваалцсан практик юм.
Хятад улс 160 гаруй улс орон, бүс нутагтай шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, засгийн газар хоорондын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны 118 хэлэлцээрт гарын үсэг зураад байна. Мөн "Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны санаачилга"-ыг дэвшүүлж, нээлттэй, шударга голч, ялгаварлан гадуурхахгүй байх үзэл баримтлалыг дэмжин, талуудтай харилцан ашигтай, хамтдаа хожих дэлхийн шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгохын төлөө хичээсээр байна.
Шинжлэх ухаан, технологид улс үндэстний ялгаа зааг гэж үгүй. Тиймд талуудтай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, шинжлэх ухаан технологийн инновацаар улс орнуудын хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтний улам сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоход Хятад улс бэлэн гэжээ.