Орон нутгийн цагаар 8 дугаар сарын 21-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл "Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж, энх тайвныг байгуулан, өнийн энх тайвныг тогтоох нь" сэдвээр нээлттэй мэтгэлцээн зохион байгуулав.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн хурал дээр хэлэхдээ, өнөөгийн олон улсын байдал гүн гүнзгий, ээдрээтэй хувьсалд орж, зарим бүс нутагт үймээн самуун даамжрахын зэрэгцээ сөрөг нөлөө ноцтой гадагш өргөжиж, мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн чухал ач холбогдол улам товойм болж байна. Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн үр дүн, зорилтот шинжийг нэмэгдүүлж, өнгөн тал болон дотоод шалтгаан хоёуланг нь засаж, ялангуяа үндсэн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайваны талаарх нийтлэг үзэл баримтлалыг өнийн энх тайванд хүрэх үр дүнтэй арга хэмжээ болгон өөрчлөхийг хичээх хэрэгтэй гэв.
Хөгжлийг тэргүүлэх чиглэл болгох, засгийн газрын удирдлагыг бадруулж, нийгмийн ууч багтаамжтай байдлыг дэмжих ёстой гэсэн гурван саналыг Хятадын тал дэвшүүлэв.