Хүнсний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 7.86%-иар өссөн байна
2024-08-22 10:29:26
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч өнөөдөр (22-нд) Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооноос мэдээлснээр, энэ оны эхний хагаст Хятад улсын хүнсний хэрэглээний цар хүрээ тогтвортой өсч, хүнсний хангамжийн гинжин дэх үйлдвэрлэлийн газраас нь шууд худалдан авсан хувь хэмжээ нэмэгдэж, сяний зэрэглэлийн зах зээлийн эрч чангарсан нь хүнсний хэрэглээний өсөлтийн шинэ цэг болжээ.

Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооны Хүнсний хангамжийн сүлжээний салбарын тооцоолсноор, энэ оны эхний хагаст Хятад улсын хүнсний хэрэглээний хэмжээ 4 их наяд 880 тэрбум юань болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 7,86%-иар өссөн байна. Үүнд жижиглэнгээр борлуулагдсан хүнсний хэрэглээний хэмжээ 3 их наяд 830 тэрбум юаньд хүрч, хоол ундны хүнсний хэрэглээний хэмжээ 1 их наяд 50 тэрбум юаньд хүрчээ.