Мьянмарын асуудлаар НҮБ бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжинэ
2024-08-22 18:06:04
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Бээжинд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Мьянмарын асуудлаарх тусгай элч Жюли Бишоптой уулзжээ.

Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8 дугаар сарын 22-нд танилцуулж хэлэхдээ, Хятадын талын урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Мьянмарын асуудлаарх тусгай элч Жюли Бишоп энэ сарын 20, 21-ний өдөр Хятад улсад айлчилсан. Энэ үеэр Ван И сайд болон Хятадын ГХЯ-ны Азийн үйл хариуцсан тусгай элч Дэн Шижүнь нар түүнтэй уулзаж, Мьянмарын асуудлаар санал солилцсон юм. Мьянмарын бүрэн эрх, тусгаар тогтнол, улс орных нь нэгдмэл байдал болон нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдлыг Хятад улс хүндэтгэх бөгөөд бусад орны дотоодод хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын дагуу Мьянмарын асуудлыг мьянмарчууд өөртөө эзэн мэдэх, АСЕАН гол зам шугамын үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ. Түүнчлэн Мьянмарын асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад НҮБ бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжинэ гэжээ.