ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И-гийн урилгаар Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди 8-р сарын 22-24-ны өдрүүдэд Хятад улсад айлчилна. Айлчлалын үеэр Хятад Индонезийн хоёр талт хамтын ажиллагааны хамтарсан зөвлөлийн механизмын тав дахь хуралдааныг ГХ-ын сайд нар хамтдаа даргалан хуралдуулах болно гэж Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 21-ны өдөр мэдэгджээ.