Америкийн өндөр албан тушаалтан өчигдөр Нью-Йорк хотноо 14 дүгээр дүрийн Далай ламтай уулзжээ.
Энэ тухайд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8-р сарын 22-нд хэлэхдээ, 14 дүгээр дүрийн Далай лам бол дан цулгуй шашны зүтгэлтэн, хүчирхийллийн бус энхийн төлөөх зүтгэлтэн биш, харин ч шашнаар халхавч хийсэн Хятадын эсрэг хагалан бутаргагч үйл ажиллагаа явуулж буй улс төрийн дүрвэгч юм. Аль ч улс орон түүнд тухайн оронд очих ямар нэгэн шалтаг, зөвшөөрөл олгохыг Хятад улс эрс эсэргүүцэх бөгөөд улс орнуудын төр засгийн өндөр албан тушаалтан ямар нэг хэлбэрээр түүнтэй уулзаж учрахыг эсэргүүцнэ. Тиймд Америкийн талтай эл асуудлаар хатуу чангаар харьцах болно.
Америкийн тал Төвөдийн асуудал хариуцсан тусгай зохицуулагч гэгчийг томилон ажиллуулж байгаа нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг болохоор үүнийг Хятад улс хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Төвөдтэй холбоотой асуудлын чухал чанарыг гүйцэд таньж, Хятадыг эсэргүүцэгч Далай ламын бүлгийн салган тусгаарлах үзлийг тодорхой харж, Төвөдтэй холбоотой асуудлаар Хятадын талд өгсөн амлалтаа биелүүлж, Хятад улсын язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлыг чин сэтгэлээсээ хүндэтгэхийг АНУ-д шаардаж байна гэжээ.