Хилийн чанадын банк санхүүгийн бус салбар дахь шууд хөрөнгө оруулалт 16.2%-р нэмэгджээ
2024-08-22 18:39:51
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 22-нд Хятадын Худалдааны яам хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятад улсын гадаад дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны сүүлийн үеийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Худалдааны яамны тоо баримтаас харахад, энэ оны 1-7-р сард Хятад улсын хилийн чанадын банк санхүүгийн бус салбарт хийсэн шууд хөрөнгө оруулалт 83 тэрбум 550 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.2 хувиар өсжээ. Үүнд, Хятадын компаниудын “Бүс ба Зам"”-ыг хамтран байгуулагч орнуудын банк санхүүгийн бус салбарт хийсэн шууд хөрөнгө оруулалт 17 тэрбум 940 сая ам.долларт хүрч, мөн үеэс 7.7 хувиар өсжээ. 

Үүнээс гадна, 1-7-р сард хилийн чанад дахь гэрээгээр гүйцэтгэх төслийн гүйцэтгэлийн хэмжээ 86 тэрбум 280 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар өссөн бол шинээр байгуулсан гэрээний үнийн дүн 13 тэрбум 395 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн байна. Үүнээс “Бүс ба Зам"”-ыг хамтран байгуулагч орнууд дахь төслийн гүйцэтгэлийн үнийн дүн 69 тэрбум 880 сая ам.доллар байж, өнгөрсөн орны мөн үеэс 5.2 хувиар өссөн бол шинээр байгуулсан гэрээний үнийн дүн 110 тэрбум 11 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувиар өсжээ.