Газын зурвасын зөвхөн 11%-д л палестинчууд оршин тогтнох болсон гэв
2024-08-22 09:45:49
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Израилийн арми нүүлгэн шилжүүлэх шинэ тушаал гаргаж, Палестины ард иргэдийг, тэр дундаа Газын зурвасын Дейр аль-Байра хотын зүүн хэсэг дэх палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан юм. НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар 20-ны өдөр мэдэгдэхдээ, Газын зурвасын бүс нутгуудын иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг Израилийн арми удаа дараа шаардсаар ирсэн юм, гэвч түүний тогтоосон "хүмүүнлэгийн аюулгүй бүс"-ийн талбай тасралтгүй багасгаж байгаа бөгөөд одоогоор зөвхөн Газын зурвасын ердөө 11 хувийг л эзэлж байна, Газын олон тооны иргэд Израилийн агаарын болон их бууны цохилтын дор, энд тэнд тэнүүчилж, амьд үлдэхийн тулд тэмцэлдэхээс өөр сонголтгүй болсон юм.

НҮБ-ын Газын зурвас дахь хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын комиссар Жонатан Уиттал: Сүүлийн хэдэн өдрийн дотор нүүлгэн шилжүүлэх шинэ тушаалууд 100 мянга гаруй хүнд нөлөөлсөн гэжээ.