Ши Жиньпин Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармертэй утсаар ярьжээ
2024-08-23 19:13:12
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 23-ны үдээс хойш, Хятад улсын дарга Ши Жиньпин Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармерийн урилгаар түүнтэй утсаар ярьжээ.

Кейр Стармер Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсонд Ши Жиньпин баяр хүргээд, өнөөгийн олон улсын нөхцөл байдал ээдрээ будилаантай байна, Хятад, Их Британи НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон, дэлхийн томоохон эдийн засаг болохын хувьд, хоёр орны харилцааг алсын хараанаас, стратегийн өндөрлөгөөс авч үзэх ёстой. Түншийн харилцаагаа хадгалж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрүүл тогтвортой хоёр орны харилцааг хөгжүүлэх нь хоёр орон төдийгүй дэлхийн нийтэд үр өгөөжөө өгөх юм. Хятад улс Их Британитай харилцан хүндэтгэсэн үндсэн дээр эрх тэгш яриа өргүүлж, итгэлцлээ бэхжүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо нэмэгдүүлж, улмаар банк санхүү, ногоон эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоогоо гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтдаа хожихыг хоёр орны харилцааны үндсэн өнгө аяс болгоход бэлэн байна гэжээ.

Кейр Стармер хэлэхдээ, Их Британи, Хятадын харилцааг илүү нягт болгох нь хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байна. Хоёр орон эдийн засаг, худалдаа, банк санхүү, боловсрол, цэвэр эрчим хүч, эм эмнэлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь аль алиныхаа ч хөгжилд ашигтай. Мөн уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай сорилтын эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Их Британи Хятад улстай олон түвшинд харилцаагаа бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллаж, яриа хэлэлцээ өрнүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон механизмын чанартай солилцоог нааштай амжилтад хүргэж, харилцан хүндэтгэсэн сууринд урт хугацааны, тогтвортой, стратегийн ач холбогдолтой Хятад Их Британийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Мөн Их Британийн тал урт хугацааны турш нэг Хятадын зарчмыг баримтлах байр сууриа өөрчлөөгүй гэдгийг дахин онцолж байна гэжээ.