Хятад улсын дарга Ши Жиньпин 9 дүгээр сарын 5-нд 2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, чухал үг хэлнэ. Дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин дарга хуралд урилгаар оролцсон Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн гишүүн орнуудын удирдагчид, Африкийн бүс нутгийн холбогдох байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд зориулан хүлээн авалт хийж, холбогдох хоёр талт арга хэмжээ зохиох болно.