Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8 дугаар сарын 23-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт
Сэтгүүлч: Хятад улс Африк дахь "Тайваний дипломат харилцаатай орнууд"-ыг Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад урьж оролцуулах уу?
Мао Нин: Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад яг аль улс орныг урьж оролцуулах тухай бид тохиромжтой цаг нь холбогдох мэдээллийг нийтлэх болно. Гэвч энд нэг зүйлийг онцлоход, нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт байж, дэлхийн 183 улс орон энэхүү зарчмын үндсэн дээр Хятад улстай дипломат харилцаа тогтоосон юм. Хятадын Тайваний бүс нутагтай "дипломат харилцаатай" гэгдэх тэдгээр цөөн орнууд түүхэн урсгалын үнэн зөвийг тодорхой харж, өөрийн орныхоо язгуур ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргахыг бид хүсэж байна гэв.
Хятадын хөгжил дэлхийн эдийн засагт илүү эрч хүч сэлбэх болно
Сэтгүүлч: Хятадын эдийн засаг урт хугацааны турш эерэг өсөлтөө хадгалж, дэлхийн эдийн засгийн гол түрхэц хүчин болж ирсэн бөгөөд улс орнуудтай хөгжлийн боломжоосоо хуваалцсаар байна. Харин сүүлийн үед Хятадын эдийн засгийн хөгжил удааширч байна, урьд нь Хятадын хөгжлийн боломжийг ашиглан улс орондоо хөгжил авчирсан орнууд өнөө харин эрсдэлтэй тулгах магад гэсэн үг яриа гарч байна. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай байна?
Мао Нин: Олон жилийн турш Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн гол эдийн засгийн дунд өмнүүр загссаар ирсэн. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 орчим хувийн үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны чухал түнш болсон. Хятад улс зах зээлд нэвтрэх зөвшөөрлийг үргэлжлүүлэн чөлөөтэй болгож, нээлттэй байдлаа улам өргөжүүлж, хөгжлөөр хамаг тааруулан орнуудад ганц талын нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэлхийн эдийн засагт илүү их эрч хүч сэлбэсээр байгаа юм.
Ногоон хаалт биш ногоон өөрчлөлтийг дэмжих хамтын хүчин чармайлтыг дэлхий нийт шаардаж байна
Сэтгүүлч: Хятадын салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд дорвитой хөгжиж байна. Энэ оны эхний хагаст Хятадын цэвэр эрчим хүчээр гаргаж авсан цахилгааны хэмжээ нь Их Британийн өнгөрсөн бүтэн жилийн цахилгаан гаргалтын нийт хэмжээтэй тэнцсэн байна. Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын түргэн хөгжил дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гай гамшгийг сэргийлж, түүнээс зайлсхийхэд маш том хүсэл эрмэлзэл болсон хэмээн гаднын хэвлэлүүд бичиж байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч юу яримаар байна?
Мао Нин: Шинэ эрчим хүчний үйлдвэрлэлийн түргэн хөгжлийн ачаар Хятад улс дэлхийн эрчим хүчний хорогдуулалтыг хамгийн түргэн буруулсан орнуудын нэг болсон бөгөөд дэлхийн хамгийн том, хамгийн бүрэн дамжлаг системтэй шинэ эрчим хүчний үйлдвэрлэлийн гинжин хэлхээг байгуулсан юм. Хятад улсын шинэ эрчим хүчний бүтээгдэхүүнүүд хөгжиж буй орнуудын ногоон хөгжлийн өөрчлөлтөд үр дүнтэй тусалж тухайн улс орнуудын иргэдийн амьжиргааны түвшнийг өөд нь татсан юм. Хятад улс зөвхөн өөрийн орны ногоон хөгжилд анхаараагүй, харин ч уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, глобал засаглалыг боловсронгуй болгох талд чухал үүрэг гүйцэтгэж байна. Дэлхий нийтээрээ ногоон халхавч бус, хамтран ажиллаж, ногоон өөрчлөлт хөгжлийг хамтдаа ахиулахыг шаардаж байна.
БНХАУ, БНСУ эрүүл хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хамтын ашиг сонирхолд нийцнэ
Сэтгүүлч: 8-р сарын 24-нд БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ой тохиож байна. БНХАУ, БНСУ-ын харилцааны хөгжлийн талаар Хятад улс ямар байр суурьтай байна? Холбогдох тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулах уу?
Мао Нин: БНХАУ, БНСУ нь хөрш орнууд бөгөөд бие биеийнхээ хамтын ажиллагааны чухал түнш юм. Дипломат харилцаа тогтоосон гучаад жилийн турш хоёр талын хамтын хүчин чармайлт дор олон салбарын хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрсэн. Улмаар хоёр орон стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосон юм. Мөн хоёр орон найрсаг хамтын ажиллагаагаа хадгалах нь хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд ч ашигтай. Хятад улс БНСУ-ын талтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилгоо эргэн санаж, найрсаг чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой чиглэлээр урагшлуулахад бэлэн байна.
Тайванийг хагалан тусгаарлагчдыг дэврээхгүй байхыг Америкт шаардаж байна
Сэтгүүлч: Тайваний бүс нутгийн гадаад харилцааны ажил хариуцсан газрын албан хүн зэрэг хүмүүс энэ долоон хоногт Вашигнтон орж, Америкийн засгийн газар өндөр албан тушаалтнуудтай уулзсан байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?
Мао Нин: Америк болон Тайвань бүс ямар нэгэн албаны гэгч хэлхээ холбоотой байхыг Хятад улс эсэргүүцнэ, энэ байр суурь хэзээ ч хувирч байгаагүй бөгөөд маш тодорхой юм. Тиймд нэг Хятадын зарчим, Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг нухацтай мөрдөж, Тайваньтай холбоотой асуудлаарх удирдагчийнхаа амлалтыг хянуур хэрэгжүүлж, Тайваньтай холбоотой асуудлыг хянуур болгоомжтой зохицуулж, Тайвань бүсийн албан тушаалтантай хэлхээ холбоогоо тасалж, Тайванийг хагалан тусгаарлагчдыг дэврээхгүй байхыг Хятад улс Америкт шаардаж байна.
Бусдын анхааралд нухацтай хандаж, хариуцлага, үүргээ чин сэтгэлээсээ биелүүлэхийг Японд дахин шаардаж байна
Японы цөмийн бохир усаа далайд цутгаж байгаа тухай сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, хөрш зэргэлдээ орнуудтайгаа зөвшилцөлгүйгээр ганц талаасаа эзэн мэдэж цөмийн бохир усаа далайд цутгаж, түүнээс улбаатай эрсдэлийг дахин дэлхий нийтэд нөмөргөж байгаа нь амлалтаасаа няцсан маш хариуцлагагүй үйлдэл бөгөөд олон улсын хууль тогтоомж, хөрш орнуудын харилцааны хэм хэмжээнээс гажсан явдал юм. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцсээр ирсэн бөгөөд байр сууриа олонтоо тодорхойлсон. өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хөрш орнуудынхаа ашиг сонирхол, анхаарлыг хүндэтгэхийг энд Японы талд дахин шаардаж байна гэжээ.