Гал зогсоох хэлэлцээ, улс төрийн зохицуулалт нь Палестин Израилийн асуудлыг шийдвэрлэх үндсэн арга зам юм
2024-08-23 09:31:38
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн 22-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн Палестин Израилийн асуудлаарх нээлттэй хурал дээр үг хэлэхдээ, цэрэг дайны аргаар Газын зурваст "бүрэн ялалт" байгуулна гэж итгэх нь гэм зэмгүй нэн олон энгийн иргэдийг үхэл үрэгдэлд хүргэж,  барьцаалагдсан хүмүүсийг аврах нөхцөлийг бүрдүүлэхгүй бөгөөд Израиль болон бүс нутагт энх тайван, амар амгаланг авчрахгүй. Гал зогсоох хэлэлцээр, улс төрийн зохицуулалт бол асуудлыг шийдвэрлэх үндсэн арга зам юм гэжээ.

Фү Цүн хэлэхдээ, Газын зурвас дахь бүх цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Хятад улс Израильд шаардаж байна. Аюулгүйн зөвлөл цаашид шаардлагатай арга хэмжээ авч, холбогдох тогтоолын хэрэгжилтийг ахиулж, Газын зурваст гал зогсоохыг Хятадын тал дэмжинэ. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй цуцалтгүй хүчин чармайлт гаргаж, Газын зурвас дахь дайныг эртхэн зогсоож, хүмүүнлэгийн гамшгийг намжааж, "хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлж, Ойрхи Дорнодод урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход бэлэн байна гэв.