Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 8-р сарын 22-ны үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Минскт Беларусийн ерөнхий сайд Роман Головченкотой хэлэлцээ хийв.
Ли Чян хэлэхдээ, Хятад Беларусийн уламжлалт найрамдал өнө удаан жилийн түүхтэй. Хятад улс Беларусь улстай НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмын хүрээн дэх харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн гурван том санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, жинхэнэ олон талт үзлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулахад бэлэн байна гэв.
Ли Чян, Роман Головченко нар хамтдаа "2024-2025 оны Хятад, Беларусийн шинжлэх ухаан технологийн инновацийн жил"-ийг албан ёсоор эхлүүлж, Хятад Беларусийн суурь шинжлэх ухааны судалгааны төв болон Беларусийн үндэсний номын сан дахь Хятадын номын төвийг байгуулсныг зарлав.
Хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар "БНХАУ-ын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, "Бүс ба Зам"-ыг хамтаар бүтээн байгуулах хамтын ажиллагаа, үйлчилгээ худалдаа, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэг, орон нутаг зэрэг салбарын хамтын ажиллагааны олон баримт бичгүүдэд гарын үсэг зурахад байлцаж, түүнчлэн хамтдаа сэтгүүлчидтэй уулзав.