Цөмийн аюул заналхийллийн эсрэг тууштай хариу арга хэмжээ авна
2024-08-24 15:33:56
Share
Share this with Close
youtube WeChat

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 24-ний өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр мэдэгдэл хийж, Америкийн цөмийн зэвсгийн стратегийг шүүмжлээд, АНУ-ын ямар ч хэлбэрийн цөмийн заналхийлэлд БНАСАУ тууштай хариу өгөх болно гэжээ. 

АНУ бусад орнуудыг байнга "цөмийн аюул заналхийл" гэж гүтгэж, ганц талын цөмийн давуу байдлаа хангахыг хүссээр байна гэж тэрээр онцлоод энэ байдалд Хойд Солонгос сэтгэл түгшиж буй бөгөөд хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.

Дэлхийд хамгийн том цөмийн зэвсгийн агуулахтай АНУ-ын цөмийн талаарх байр суурь нь дэлхийн цөмийн тэнцвэртэй, аюулгүй байдлын орчин, цөмийн зэвсгийг хорогдуулах тогтолцоонд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэж тэрээр онцолжээ.

Хэвлэлийн төлөөлөгч, АНУ нь Өмнөд Солонгос, Япон зэрэг Ази Номхон далайн бүс нутгийн холбогдох орнуудтай эвслийн бүтцээ цөмийн зэвсэгт суурилсан цэргийн эвсэл болгон өөрчилж байна. “АНУ бол цөмийн зэвсгээр хөөцөлдөх, дэлхийн цөмийн мөргөлдөөн үүсэх магадлалыг нэмэгдүүлэх хамгийн хариуцлагагүй орон” гэдгийг бодит хэрэг нотолж байна гэжээ.

БНАСАУ стратегийн хүчээ бэхжүүлж, АНУ-ын цөмийн зэвсгийн талаарх эрсдэлтэй байр суурийн улмаас үүсгэж болзошгүй бүх аюулгүй байдлын сорилтыг хяналтдаа авч, арилгахыг хичээх бөгөөд аливаа хэлбэрийн цөмийн заналхийллийн эсрэг тууштай хариу арга хэмжээ авна гэж тэрээр яриандаа дурджээ.