Хятадтай харилцаагаа бэхжүүлэх нь Ираны шинэ засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм
2024-08-24 15:16:09
Share
Share this with Close
youtube WeChat

Иран Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Аладдин Бружеди Наймдугаар сарын 22-ны өдөр хэлэхдээ, Иран Хятадын харилцаа өндөр түвшинд байгаа бөгөөд Хятадтай харилцаагаа бэхжүүлэх нь Ираны шинэ засгийн газрын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм.

Бружеди бол Ираны парламентын гишүүн. Тэрээр Тегеранд сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Ираны шинэ засгийн газар бүх улс оронтой сайн харилцаа тогтоохыг эрмэлзэж байна гэжээ.

Иран, Хятад хоёр талын харилцааны тухайд Бружеди хэлэхдээ, Хятад улстай харилцаагаа олон салбарт цаашид бэхжүүлэх хэрэгтэй. Иран, Хятадын 25 жилийн иж бүрэн хамтын ажиллагааны төлөвлөгөө нь хоёр талын хамтын ажиллагааны бат бэх үндэс суурь юм.

Бружеди Ираны газрын тос, байгалийн хийн ордуудад Хятадаас хөрөнгө оруулах, өндөр хурдны төмөр зам тавих хамтын ажиллагаа, хил дамнасан хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжтой салбаруудыг жагсаав.

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян 7-р сард "Tehran Times" сонинд нийтлэл нийтэлж, Иран Хятадтай байх найрамдалт харилцаагаа маш их үнэлдэг бөгөөд түүний тэргүүлсэн Ираны шинэ засгийн газар Хятадтай илүү өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна гэжээ.