Хятадын усан ашиглалтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хурдтай хөгжсөөр байна. Усны аж ахуйн яамны 23-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сараас 7-р сар хүртэл Хятадын усан ашиглалтын бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг 689 тэрбум 400 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.8 хувир нэмэгдсэн байна.
Эхний долоон сарын байдлаар, усан ашиглалтын 40 мянган төсөл хэрэгжсэн нь өмнөх оны мөн үеэс 17 хувир нэмэгдэж, үүнд 26 мянган төслийг шинээр барьж, өмнөх оны мөн үеийнхээс 23.9 хувиар нэмэгджээ. Эхний 7 сард үндэсний хэмжээний усан ашиглалтын 34 томоохон төслүүдийг эхлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8 төсөл илүү байж, нийт хөрөнгө оруулалт 208 тэрбум 250 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 95 тэрбум 490 сая юаниар нэмэгджээ.
Усан ашиглалтын дэд бүтцийн бүтээн байгуулалт нь ажил эрхлэлтийг тогтворжуулж, орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. 1-7-р сард усан ашиглалтын төслүүдийг барьж байгуулах явцад 1.683 сая гаруй ажлын байр бий болгож, өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар өссөн юм.