Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцах зарчмын дагуу, Хятад улс худалдаа, хөрөнгө оруулалт, олон төрлийн хамтын ажиллагаа явуулж ирснээр, Африкийн хөгжилд чухал оролцогч болсон гэж саяхан Туркийн мэргэжилтнүүд хэлсэн байна.
Туркийн Ази Номхон далайн судалгааны төвийн захирал Селчук Чораккоглу ярилцлага өгөхдөө, Хятад, Африкийн худалдаа, хөрөнгө оруулалт нь Африкийн орнуудыг ядуурлаас ангижруулахад чухал дэмжлэг үзүүлсэн. "Хятадтай хамтран ажиллах нь Африкийн орнуудын хөгжилд маш чухал юм”. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Хятад Африкийн хамтын ажиллагааны форум зэрэг механизмууд нь Африкийн орнууд Хятадын хөгжил, орчин үеийн шинэчлэлийн туршлагаас суралцах чухал индэр болсон юм.
Семих Эйзерди нь Туркийн автомашины салбарт 15 жил ажилласан туршлагатай. Тэрээр хэлэхдээ, Хятадад үйлдвэрлэсэн өндөр технологи, өндөр хүчин чадалтай цахилгаан автомашинууд Африкийн хэрэглэгчдэд бодит үр ашиг хүртээж байна. Үүний зэрэгцээ, Хятадын автомашин үйлдвэрлэгчид Африкийн орнуудад хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн барилга байгууламж барьж, экспортоо өргөжүүлж байгаа нь Африкийн хэрэглэгчдэд өндөр чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авах боломжийг олгож байна.