Бээжин хотын аялал жуулчлалын группээс мэдээлснээр, Бээжин хотын Тэргэл сарын баярын дэнлүүний цэнгүүн буюу "Бээжингийн дэнлүүний баяр"-ыг өргөн цар хүрээтэй зохион байгуулна. Тухайн үед Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнд 200 гаруй том, дунд, жижиг хэлбэрийн дэнлүүний үзүүлбэр,100 мянга орчим дэнлүүний унжлагыг үзүүлнэ. Эдгээр дэнлүүний үзүүлбэрийн загвар, дизайн нь Бээжингийн дэнлүүний наадмын олон шинэ рекорд тогтоосон байна.
Мэдээллийн дагуу, дэнлүүний баяр нь өнө удаан жилийн түүхтэй бөгөөд Хятадын үндэсний биет бус соёлын өв юм. Энэхүү дэнлүүний наадам нь инноваци болон Бээжингийн соёлыг шингээж нэгтгэсэн 9 том сэдвийн хүрээнд Бээжин хотын өнгө үзэмж, баяр ёслолын зан заншил, цаг үеийн өнгө төрхийг шинэлэг байдлаар харуулж, зочдод Бээжингийн өвөрмөц соёл, Хятадын уламжлалт соёлын сэтгэл хөдөлгөм байдлыг ойлгох боломж олгожээ. Дэнлүүний баяр 9-р сарын 14-нд албан ёсоор эхлэх бөгөөд эхний ээлжийн үйл ажиллагаа 10-р сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.