Ливаны Хезболла бүлэглэл Израйль руу өргөн хэмжээний халдлага хийв
2024-08-25 16:01:58
Share
Share this with Close
youtube WeChat

Ливаны Хезболла бүлэглэлийн цэргийн ахлах командлагч Фуад Шукурыг Израйль хөнөөсөн хэргийн хариу болгож, тус байгууллага Израйль руу өргөн цар хүрээтэй халдлага үйлдэнэ гэдгээ 25-ны өдөр мэдэгдэв. Израилийн Батлан хамгаалахын сайд Ёяв Галанте мөн өдөр Израйль даяар 48 цагийн онц байдал зарлав.

Хариу арга хэмжээ авснаас хойш нэг цаг хагасын дараа Ливаны Хезболла бүлэглэл мэдэгдэл хийж, Израйлийн эсрэг хийсэн цохилтын эхний үе шат "ялалт"-аар өндөрлөж, тэд Израйль руу дор хаяж 320 пуужин харвасан гэж мэдэгджээ.

Израйлийн Дотоодын хамгаалалтын командлал Тель-Авив болон түүний хойд хэсэгт орших энгийн иргэдийг хамгаалах удирдамж гаргажээ. Тель-Авивын ойролцоох Бен Гурион олон улсын нисэх онгоцны буудлын зарим нислэгийг цуцалсан байна.

Мөн өдрийн үдээс өмнө Израйлийн арми мэдэгдэл гаргаж, Ливаны Хезболла бүлэглэл Израиль руу өргөн цар хүрээтэй довтолгоо хийх гэж байгааг урьдчилан илрүүлж, улмаар "аюул заналхийллийг арилгах" зорилгоор Ливан дахь объектуудад цохилт өгсөн гэжээ.