Олон улсын сансрын станцад гацсан Америкийн хоёр сансрын нисэгчийг ирэх оны хоёрдугаар сард Америкийн сансар судлалын технологийн ХХК-ийн “Dragon” сансрын хөлгөөр эх дэлхийд буцахаар шийдсэн байна. Харин тэднийг сансарт хүргэсэн Боинг компанийн "Старлайнер" хөлөг энэ оны есдүгээр сарын эхээр нисгэгч тээхгүйгээр эх дэлхийд буцана гэж Америкийн үндэсний сансар судлалын алба \НАСА\ 24-ний өдөр мэдэгдэв.
"Старлайнер" нисгэгч тээхгүйгээр буцаж ирэхдээ НАСА болон Боинг компанийг түүнийг буцах явцад холбогдох туршилтын мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулах боломжийг олгохын зэрэгцээ сансрын нисгэгчдийг "шаардлагагүй эрсдэлд оруулах" явдлаас зайлсхийх болно гэж НАСА мэдэгджээ.
Америкийн сансрын нисэгч Барри Вилмор, Суни Уильямс нар энэ оны зургадугаар сарын 5-нд анхны нисгэгчтэй туршилтын Боинг "Старлайнер" хөлгөөр сансарт хөөрсөн бөгөөд дараа өдөр нь Олон улсын сансрын станцад очсон юм.
Уг нь сансрын хөлөг 6-р сарын 14-нд Олон улсын сансрын станцаас салж, эх дэлхийд буцах төлөвлөгөөтэй байсан бол технологи, гелий алдагдал зэрэг асуудлаас болж буцах хугацааг дахин хойшлуулсан юм. Хоёр сансрын нисэгч Олон улсын сансрын станцад гацаад хоёр сар гаруй болж байна.