Саяхан АНУ Оростой холбоотой гэх үндэслэлээр Хятадын олон аж ахуйн нэгжийг экспортын хяналтын "сөрөг жагсаалт"-д оруулсан байна. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч наймдугаар сарын 25-ны өдөр энэ талаар хэлэхдээ, Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна. Буруу үйл ажиллагаагаа даруй зогсоож, шаардлагатай арга хэмжээ авч, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг Хятад улс АНУ-аас шаардаж байна.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, АНУ-ын энэхүү үйлдэл нь олон улсын худалдааны дэг журмыг алдагдуулж, олон улсын эдийн засаг, худалдааны хэвийн ажиллагаанд саад учруулж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдалд нөлөөлж буй ганц талын хориг арга хэмжээ бөгөөд "урт гарт харьяалал"-ийн нийтлэг жишээ юм. Хятад улс үүнд маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ.