Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Филиппиний усан онгоцнууд Шяньбинь арал олтригийн ойролцоох усан хилд нэвтэрсэн тухай холбогдох асуултад Линь Жянь хэлэхдээ, Шяньбинь арал бол Хятадын Наньша арлуудын нэг хэсэг гэдгийг дахин онцолж байна. Наймдугаар сарын 25-нд Филиппиний Загас агнуур, усны нөөцийн газрын албаны хөлөг онгоц Хятадын хатуу эсэргүүцлийг үл тоомсорлон, Хятадын Наньша арлуудын Шяньбинь арлын ойролцоох усан хилд нэвтэрч, аюултай байдлаар хууль сахиулах ажиллагаа явуулж буй Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц руу мөргөсөн байна. Хоёр талын хөлөг онгоц мөргөлдсөний хариуцлагыг Филиппин бүрэн хариуцах ёстой.
Филиппиний энэ үйлдэл нь Хятадын бүрэн эрхт байдалд халдаж, “Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаглал”-аас ноцтой зөрчиж, Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Өдөөн хатгалгын шинжтэй үйлдлээ нэн даруй зогсоож, холбогдох усан онгоцаа нэн даруй эргүүлэн татахыг Хятад улс Филиппиний талд шаардаж байна. Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашиг, “Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ыг хамгаалахын тулд хуулийн дагуу шийдэмгий, үр дүнтэй арга хэмжээ авах болно.