Робот гэвэл хүмүүс дандаа уран зөгнөлт кинонд гардаг дүрээр нь төсөөлдөг. Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжиж буй өнөө үед роботууд хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтэрч, кофе чанах, хувцас угаах, хоол хийх, шатар, бөмбөг, төгөлдөр хуур тоглох, үсэг бичиж, зураг зурах гээд "бүгдийг чадагч" болж байна.
Саяхан Бээжинд болсон 2024 оны Дэлхийн роботын бага хурлын үеэр янз бүрийн роботууд үзэгчдэд амьдралын олон ур чадвараа үзүүлж, үзэгчдэд хүн-машины харилцан үйлчлэлийг мэдрэх боломжийг олгосон юм.