Азийн заануудыг эрхлүүлж байна
2024-08-26 14:12:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Өмнөд нутгийн Ши Шуан Бань На, Пүэр нутагт  Азийн зааны гурваны хоёр нь дархан цаазат бүсээс гадуур бэлчдэг. Тэдгээр заан нутгийн иргэдийн оршин амьдардаг тосгон, тариалангийн талбайд нь хаяа очиж хоол хайдаг.

Үүнд чиглүүлэн Ши Шуан Бань На-д хэт улаан туяаны камер 600, ухаалаг радио 177 болон энгийн 21 камер байршуулсан юм. Азийн заан илрэх тохиолдолд хэт улаан туяаны камер  99 хувь таньдаг бөгөөд нэг минутад багтаад ойр хавийн тосгоны харилцаа холбооны төхөөрөмжөөр  “Заан ирж байна, аюулгүй байдалдаа анхаараарай” хэмээн төв аялгуу болон нутгийн аялгуугаар сэрэмжлүүлдэг.  

2021 оноос хойш тус нутагт зэрлэг амьтад тосгон, тариалангийн талбай зэрэг газар  орж, үр тариа, эд хөрөнгөнд нь хохирол учруулсантай холбоотойгоор нийт 215 сая юанийн нөхөн төлбөр олгож буйгаа бөгөөд үүнээс 188 сая юань нь Азийн зааны учруулсан хохирлыг барагдуулахад зарцуулжээ.