Сэтгүүлч өнөөдөр 8-р сарын 26-ны өдөр болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, эрэгтэйчүүдийн 19 дэх, эмэгтэйчүүдийн 10 дахь удаагийн Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 5-11-нд Хятадын Хармөрөн мужийн Харбинь хотод болно. Хятадад анх удаагаа олон улсын галын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны спортын арга хэмжээ зохион байгуулж буй нь энэ юм.
Энэхүү тэмцээнийг Хятадын Онцгой байдлын яам, Үндэсний гал түймрээс сэргийлэх, аврах ажиллагааны газар, Хармөрөн мужийн захиргаа хамтран зохион байгуулж байна.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын гал түймэр унтраах, аврах ажиллагааны спортын холбоо санаачилж, "Гал сөнөөгчдийн олимп" гэгддэг бөгөөд Хятад, Орос, Герман, Беларусь, Казахстан, Узбекистан, Турк зэрэг нийт 33 гишүүн орон оролцдог.