“Telegram” аппликэйшнийг үүсгэн байгуулагч Павел Дуров 8-р сарын 24-нд Францын Парис хотын ойролцоох нисэх онгоцны буудлаас баривчлагджээ. Үүнтэй холбогдуулан тус аппликэйшн цахим хуудсандаа мэдэгдэл нийтэлж, “ Telegram” аппликэйшн ЕХ-ны хууль тогтоомжийг даган мөрдсөөр ирсэн, тэр дундаа дижитал үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөж, компанийн зохицуулалт нь салбарын стандартад нийцсэн бөгөөд байнга сайжруулсаар ирсэн. Дэлхийн хүрээнд 1 тэрбум хэрэглэгч харилцаа холбооны хэрэгсэл, чухал мэдээллийн эх үүсвэр болгон манай аппликэйшнг ашиглаж байна. Иймд энэ үйл явдлыг аль болох эрхтэн шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.
Павел Дуровын хэвлэлийн нарийн бичгийн дарга асан Жорж Лобушкин саяхан өгсөн ярилцлагадаа, Павел Дуров маш хэрсүү хүн, Францын засгийн газар түүнийг баривчлахыг мэдэхэд хүрвэл аюулгүй байдлаа харгалзан Францад газардахгүй байсан. Америкаас болж түүнийг баривчилсан магад гэж би бодож байна гэжээ.