Номхон далайн арлын орнуудын форумын удирдагчдын 53 дахь чуулга уулзалт болов
2024-08-26 09:53:38
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 26-нд Номхон далайн арлын орнуудын удирдагчдын 53 дахь удаагийн чуулга уулзалт Тонга улсын нийслэл Нукуалофад болов. Хурал энэ сарын 26-30-ыг дуустал үргэлжилнэ. Гишүүн орнуудын хамтаар сонирхож буй асуудлаарх хамтын ажиллагаанд зохицуулалт хийж, "Цэнхэр Номхон далай 2050 стратеги"-ийн олон салбарын хамтын ажиллагааг хамарсан бодлогын хянан хэлэлцүүлэг хийгээд хэрэгжилтийг урагш ахиулах нь энэхүү чуулга уулзалтын зорилго юм.

Номхон далайн арлын орнуудын форумын удирдагчдын 53 дахь чуулга уулзалт ердөө жил бүр нэг удаа зохиогддог. Бүс нутгийн шинжтэй асуудалд чиглүүлэн нийтээр авах арга хэмжээг тогтоож, улмаар тогтвортой энх тайван, аюулгүй, нийгэм уужуу багтаамжтай, хөгжин цэцэглэсэн Номхон далайн бүс нутгийн хэтийн төлөвийг бий болгож, Номхон далайн арлын орнуудын ард түмэн эрх чөлөөтэй, эрүүл энх, үр бүтээлтэй амьдрахыг баталгаажуулах зорилттой юм.