Хятад улс Африкийн хамт ядуурлыг бууруулах үйл явцыг ахиулахад бэлэн байна
2024-08-26 18:59:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр \8-р сарын 26\ ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Сүүлийн үед Африкийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэд Хятад, Африкийн ядуурлыг бууруулах хамтын ажиллагаанд анхаарал хандуулж байгааг бид анзаарлаа. Хятад Африкийн хамтын ажиллагаа нь Африкт хоол хүнсээр өөрийгөө хангах, ядуурлыг арилгах, иргэдийн амьдралыг сайжруулах талаар шинэ итгэл найдвар авчирсан гэж тэд үзэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна? Африкийн ядуурлыг бууруулахад Хятад Африкийн хамтын ажиллагааны ач холбогдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

Линь Жянь хэлэхдээ, ядуурлыг арилгах нь хүн төрөлхтний нийтлэг зорилго, Африкийн ард түмний хамтын хүсэл эрмэлзэл юм. "Хамтын ажиллагааны арван төлөвлөгөө" "Есөн төсөл" гэх зэргээр ядуурлыг бууруулах нь Хятад Африкийн хамтын ажиллагааны чухал хэсэг байсаар ирсэн. Олон жилийн турш бид чин үнэнч, бодит үр дүн, ашиг сонирхлын зөв үзэл баримтлалыг баримталж, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд ядуурлыг бууруулах солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлж, гайхалтай үр дүнд хүрсэн.

Хятад улс ядуурлаас ангижруулах, тариаланчдад ашиг хүртээх төслийн хүрээнд ядуурлаас ангижруулах, хөдөө аж ахуйн 47 төсөл хэрэгжүүлж, 9000 шахам хөдөө аж ахуйн мэргэжлийн хүчнийг бэлтгэж, 300 гаруй дэвшилтэт технологийг нийлүүлж, сая гаруй тариаланчдад үр өгөөжөө өгчээ.