Таиландын шинэ ерөнхий сайд Паетонгтарн Чинаватра 26-ны өдөр хэлэхдээ, Таиланд Хятад хоёр орны найрсаг харилцаа гүн зузаан бөгөөд тэрбээр хоёр орны харилцааны хөгжлийг ахиулах эрмэлзэлтэй байна гэв.
Паетонгтарн Чинаватра мөн өдөр олон нийтийн сүлжээнд гаргасан нийтлэлдээ, Таиланд, Хятад хоёр орон хоорондын гүн зузаан найрамдал нь харилцан итгэлцэл, хүндэтгэл, хөгжил цэцэглэлт, дэвшлийн нийтлэг үзэл баримтлал, нэг гэр бүл шиг дотно хоёр ард түмний сэтгэлгээтэй холбоотой билээ гэж тэмдэглэжээ.
Ирэх онд Хятад, Таиланд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Паетонгтарн Чинаватра хэлэхдээ: Би Таиланд, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргах болно, мөн 2025 онд Хятадын талтай хамтдаа хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэхийг хүсэж байна гэжээ.