Ши-Аний музей нь түүх соёлын дурсгалт зүйлийн цуглуулга, боловсрол судалгаа, цэцэрлэгт хүрээлэн, чөлөөт цагийн амралтын үйлчилгээг уялдуулсан цогцолбор юм. Зуны амралтын аялал жуулчлалын оргил үе буюу наймдугаар сараас эхлэн уг музей шөнийн аяллын маршрут ажиллуулжээ.
Ши-Аний музейн цогцолбор нь музей, Танжяньфү сүмийн туурь, Жижиг Яньта суварга зэрэг гурван хэсгээс бүрддэг.
Жижиг Яньта суварга нь Том Яньта суваргатай адил Тан гүрний Чан-Ань хотоос одоог хүртэл үлдсэн чухал тэмдэг юм. Уг суваргыг одоогоос 1300 жилийн өмнө буюу МЭ 707 онд байгуулсан. Бүгд 15 давхартай байснаас одоо үлдсэн нь 13 давхартай.
Ши-Аний музейд 2000 гаруй ширхэг түүх соёлын дурсгалт зүйлс хадгалагдаж байна. Үзүүлбэрүүд 13 төрийн эртний нийслэл Ши-Ань болон түүнийг бүтээн байгуулсан 1000 гаруй жилийн түүх, цэцэглүүлэн хөгжүүлсэн 3000 гаруй жилийн түүхийг дэлгэсэн байна. Жөү, Хань, Тан, Сүн, Юань, Мин, Чин гүрний үеийн хотуудын загвар нь Ши Ань хотын хөгжлийн түүхийг өгүүлсэн юм.
Шөнийн аяллаар жуулчид мөн хүрээлсэн дэлгэцтэй кино театрт өөрөө түүхийн гол дүрд тоглон, эртний Тан гүрнээр “аялах” боломжтой юм.