Жейк Салливан Бээжинд иржээ
2024-08-27 14:41:36
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И-ийн урилгаар АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн ажил хариуцсан туслах Жейк Салливан 8 дугаар сарын 27-29-ний өдөр БНХАУ-д айлчилж, Хятад Америкийн стратегийн шинэ ээлжийн зөвшилцөл хийх юм. 

27-ны үдээс хойш, Жейк Салливаны суусан нисэх онгоц Бээжинд газардсанаар Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн байдлын ажил хариуцсан туслах найман жилийн дараа БНХАУ-д дахин айлчилж байгаа бөгөөд Жейк Салливан тус албан тушаалд орж ажилласны дараа БНХАУ-д хийж буй анхны айлчлал юм. Түүнчлэн энэхүү айлчлал бол мөн ч хоёр орны төрийн тэргүүн нарын Лос Анжелесийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг практик дээр хэрэгжүүлэхийн чухал арга хэмжээ болно.