Аж үйлдвэрүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсжээ
2024-08-27 12:34:32
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 1-ээс 7-р сард Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрүүдийн ашиг орлого 4 их наяд 99 тэрбум 170 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6%-р өсөн нэмэгджээ.

Оны эхний 7 сард уул уурхайн салбар 717.92 тэрбум юанийн ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5%-р буурчээ; Боловсруулах салбарын нийт ашиг 2 тэрбум 904 сая юаньд хүрч, 5.0%-р өсөв; Цахилгаан, дулаан, хий, усны үйлдвэрлэл, хангамжийн салбарын нийт ашиг 476 тэрбум 710 сая юаньд хүрч, 20.1%-р өссөн байна.

1-ээс 7-р сард гол гол салбаруудын ашгийн байдал: Өнгөт металл хайлуулах, цувж боловсруулах үйлдвэрийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 79.3%-р, компьютер, харилцаа холбоо болон бусад электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын ашиг 25.1%-р, Хөдөө аж ахуй, дагалдах хүнсний үйлдвэрлэл 23.9%-р, цахилгаан, дулааны үйлдвэрлэл хангамжийн үйлдвэр 23.2%-р, нэхмэлийн үйлдвэр 18.4%-р, автомашины үйлдвэрлэл 6.7%-р, газрын тос, байгалийн хий олборлох үйлдвэр 5.3 хувиар, химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар 4.8%-р, ерөнхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 4.3%-р өссөн бол тусгай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 2.9%-р, цахилгаан дамжуулалт болон холбогдох тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 8.1%-р, нүүрс олборлох, угаах үйлдвэр 21.7%-р, металл бус ашигт малтмалын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 48.8%-р, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэр, хар металл хайлуулах, цувж боловсруулах үйлдвэр 48.8%-р буурчээ.