Гуанши мужийн Люжоу: Ардын дууны өлгий нутаг
2024-08-27 10:56:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын өмнөд хэсэгт орших Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Люжоу хотын Юйфэн цэцэрлэгт хүрээлэнд үндэстний хувцасаараа гоёсон ардын дууны өв залгамжлагчид, сонирхогчид хаа сайгүй дуугаа дуулж, харилцан ая дуугаа өргөцгөөнө. Энэ нутгийн соёлын өвөрмөц онцлогтой зүйл бол даруй "Люжоу хотын Юйфэнгийн ая дууны тоглолт" юм.

"Люжоу хотын Юйфэнгийн ая дууны тоглолт" нь аяндаа бий болж бүрэлдсэн, олон жилийн түүхтэй ардын дууны үйл ажиллагаа болох юм, 2014 онд өөртөө засах орны биет бус соёлын өвийн төлөөллийн нэрсийн жагсаалтад багтсан байна, энэ нь одоогоор Хятадын уламжлалт ардын дууны хамгийн том, хамгийн идэвхтэй тоглолт болж чадсан байна.

Энд ардын дуу дуулах нь тийм ч хэцүү биш, хүн бүр дуулж чаддаг, яаж дуулахаа ч мэддэг. Зөвхөн дунд болон өндөр настангууд уламжлалт ардын дуугаа харилцан дуулаад зогсохгүй 1990-ээд он, 2000-аад оноос хойш төрсөн залуус ч цахим шууд нэвтрүүлгээр дуулан тоглож, нэн олон хүнийг онлайнаар оролцуулж, "Юфэнгийн дууны тоглолт"-ыг цахим хэлбэрт хувиргаж, жил бүр маш олон ардын дуу сонирхогч, жуулчдыг татдаг бөгөөд тэд энэхүү өвөрмөц соёлын увдисыг биеэр мэдэрдэг байна.