"Хятад-Африкийн шинжлэх ухаан технологийн академи" бол 2019 онд хэрэгжиж эхэлсэн Хятад-Африкийн хөдөө аж ахуй боловсролын төсөл байж, үүнийг Хятадын Хөдөө аж ахуйн их сургууль хэрэгжүүлдэг бөгөөд Африк тивээс хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах оюутан сурагчдыг элсүүлж, Хятадын хөдөө аж ахуйн туршлагыг ашиглан Африк тивд хөдөө аж ахуйн өндөр боловсролтой, чадварлаг боловсон хүчнийг бий болгож, Африкийн хөдөө аж ахуйн хөгжлийг ахиулахад тусалж байна.
Уг төсөл нь Хэбэй мужийн Чюй Жөү сянь болон Малавид туршилтын баазтай. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд уг төсөл Африкийн 12 орноос хөдөө аж ахуйн 91 чадварлаг хүчнийг шалгаруулан элсжээ. Эдгээр оюутнууд мөн Хятад, Африкийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх бүтээн байгуулагч болон гэрч болсон байна.