ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И наймдугаар сарын 27-нд Бээжинд АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын үйл хэрэг хариуцсан туслах Жейк Салливантай уулзав. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын үйл хэрэг хариуцсан туслахын 8 жилийн дараа Хятадад дахин хийж буй айлчлал бөгөөд түүний туслахын үүрэгт ажлын хугацаанд Хятадад хийж буй анхны айлчлал юм. Мөн хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ юм.