Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон орон нутгийн цагаар 8-р сарын 26-нд олон нийтийн сүлжээгээр "Telegram"-ийг үүсгэн байгуулагч Павел Дуровыг шүүхийн мөрдөн байцаалтын улмаас баривчилсан бөгөөд улс төрийн ямар нэгэн зорилгогүй. Франц улс үг хэлэх эрх чөлөөг эрхэмлэдэг бөгөөд Павел Дуровыг баривчилсан нь улс төрийн шийдвэр биш хэмээн жиргэжээ.
Түүнчлэн уг хэргийг хариуцсан Парисын прокурор 26-ны өдөр мэдэгдэл хийхдээ "Telegram" сошиал сүлжээг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Павел Дуровыг хууль бус гүйлгээ хийсэн кибер гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд холбогдуулан баривчилж, цагдан хорьсон. Энэ удаагийн мөрдөн байцаалтад хүүхдийн порнограф, залилан мэхлэх, эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөхөөс татгалзах зэргийн гэмт үйлдлийг хамруулсан гэжээ.
Павел Дуров энэ жил 39 настай, ОХУ-д төрсөн. Тэрээр 2013 онд "Telegram"-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 2021 онд Францын иргэншилтэй болсон юм.