Шиньжяны Хоргос боомт бол Хятад улсыг баруун хязгаарын нээлтийн хөгжлийн чухал цонх юм. Боомтын ачаа тээвэрлэлтийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж, гадаад худалдааны хөгжлийн эрч хүч улам дээшилсээр байна. Хоргос боомтын гаалийн газрын статистик мэдээгээр, энэ оны 1-ээс 7-р сард импорт, экспортын ачааны хэмжээ 25 сая 642 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 9.8%-иар өсжээ.
Энэ он гарснаас хойш, Хоргос боомтоор импортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрс нэмэгджээ. Экспортын бараа бүтээгдэхүүнд голчлон автомашин, механик болон цахилгаан бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүн, хувцас засал зэрэг багтаж байгаа бөгөөд эдгээрийн дундаас автомашины экспорт өсөлтийн шинэ цэг болоод байна.