Орон нутгийн цагаар 8-р сарын 26-30-нд Бүгд Найрамдах Конго Улсын нийслэл Браззавиль хотноо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Африкийн бүсийн хорооны 74 дүгээр чуулган болж байна.
Чуулганд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс, Бүгд Найрамдах Конго Улсын ерөнхийлөгч Дэнис Сассу Нгэссо болон 40 гаруй орны эрүүл мэндийн сайд нар гээд нийт 1000 хүн оролцож байна. Чуулганы үеэр Бүгд Найрамдах Конго Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг орнуудад дэлгэрч тархаж буй сармагчны цэцэг өвчний тархалтын эсрэг илүү сонор сэрэмжтэй байж, яаралтай үр дүнтэй хариу арга хэмжээ авахыг Дэнис Сассу Нгэссо ДЭМБ болон улс орнуудын засгийн газарт хандан уриалжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс Африкийн эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын ахиц дэвшлийг тоймлон дүгнээд, Африкт шийдвэрлэх шаардлагатай олон сорилт байсаар байгааг онцолсон байна.