Шаттл дипломат ажиллагааны талаар мэдээлэл хийв
2024-08-27 14:42:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 8-р сарын 27-нд Хятадын Засгийн газрын Евроазийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хүй Бээжинд Украины хямралын асуудлаарх дөрөв дэх шаттл дипломат ажиллагааны талаар мэдээлэл хийж, Хятадад суугаа дипломат ажилтнууд болон гадаад дотоодын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд холбогдох нөхцөл байдлын талаар танилцуулав.

Хятадын Засгийн газрын Евроазийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хүй 7-р сарын 28-нд Бразил, Өмнөд Африк, Индонезид айлчилж, "Дэлхийн өмнөд" буюу хөгжиж буй орнуудын чухал гишүүдтэй өнөөгийн байдал болон энхийн хэлэлцээний үйл явцын талаар санал бодлоо солилцож, нөхцөл байдлыг намжаах арга замыг судалж, энхийн хэлэлцээг сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлаар ярилцсан юм.