Хятад, Африкийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна
2024-08-27 18:56:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Сэтгүүлч: Саяхан Африкийн зарим эрдэмтэд "Бүс ба Зам" санаачилгыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх нь Африкийн орнууд хоорондын дэд бүтцийн харилцаа холбоог ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Африкт дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх талаар мөн л ихээхэн хүндрэлтэй байсаар. Африк, Хятад "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах нь Африкийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, бүс нутгийн интегралчлалыг үр дүнтэй дэмжих болно гэж илэрхийлсэн. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч хэрхэн үзэж байна?

Линь Жянь хэлэхдээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт бол Африкийн хөгжлийн чухал үндэс суурь бөгөөд дэд бүтцээр харилцан холбогдох нь Африкийн орнуудын нийтлэг хүлээлт юм. Олон жилийн турш Хятад Африкийн хамтын ажиллагааны форум, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд Хятад улс чин үнэнч, шударга үзэл баримтлалыг баримталж, Африкийн орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалт, харилцан холболтыг сайжруулах, тогтвортой хөгжлийг хангах талаар тууштай дэмждэг үзүүлсээр ирсэн гэжээ.

Олон жилийн турш, Хятад, Африк хамтран ажиллаж, 100 мянга орчим километр авто зам, 10 мянга гаруй километр төмөр зам, 1000 шахам гүүр, 100 орчим боомтыг барьж байгуулах юм уу шинэчлэн сайжруулсан байна. Хятадын компаниуд Африкийн сүлжээний бүтээн байгуулалтад тууштай тусалж ирсэн бөгөөд 900 сая гаруй Африкийн иргэдэд үйлчилсэн байна. Одоогийн байдлаар Африкийн 52 орон болон Африкийн холбооны комисс Хятад улстай "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хөгжлийн бэрхшээлээ өөрсдөө шийдвэрлэхээр хүчин зүтгэж байна.