Хятадын Хүний нөөц нийгмийн хамгааллын яам саяхан хамгийн сүүлийн үеийн 19 шинэ мэргэжил, 28 төрлийн шинэ ажлыг нийтэлсэн байна. "БНХАУ-ын ажил мэргэжлийн ангиллын толь"-д хиймэл оюун ухааны үүсгүүрийн систем хэрэглэгч, ухаалаг холбогдсон автомашин шалгагч зэрэг мэргэжлүүдийг нэмж оруулсан байна.
Хиймэл оюун ухааны хэрэглээний хувилбаруудын хувьд загварчилсан дижитал хүмүүс нь хэрэглээний чухал чиглэл юм.
Тооцооллоор Хятадад дижитал авьяастнууд 30 сая орчим дутагдаж байгаа бөгөөд цаашид улам илүү нэмэгдэх төлөвтэй байна.
Хятадын Боловсон хүчний Шинжлэх Ухааны Судалгааны Хүрээлэнгийн судлаач Фань Вэй хэлэхдээ: Хэрэглээний хиймэл оюун ухааны технологийн ур чадвартай авьяастнуудын эрэлт хэрэгцээ маш их байна, хэрэглээний хувилбарууд маш олон бөгөөд авъяас чадварын эрэлт хэрэгцээ хэдэн саяар хэмжигдэнэ. Ердөө шинэ мэргэжил нь 300 мянгаас 500 мянган шинэ ажлын байрыг бий болгодог гэжээ.