Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес 27-ны өдөр нийслэл Мехико хотод хэлэхдээ, АНУ-аас Мексикт суугаа элчин сайд Салазар Мексикийн шүүхийн шинэчлэлийн талаар хэлсэн үгийн хариуд Америкийн Мексикт суугаа Элчин сайдын яамтай Мексик улс харилцаагаа "түр зогсоолоо" гэжээ.
Тэрээр мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Салазар саяхан Мексикийн засгийн газраас хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэлийг шүүмжилсэн тул Мексик дэх АНУ-ын Элчин сайдын яамтай Мексик улс харилцаагаа "түр зогсоох" шийдвэр гаргасан. "Тэд Мексикийн бүрэн эрхийг хүндэтгэж сурах ёстой, энэ нь жижиг асуудал биш юм." Мексик АНУ-ын засгийн газартай хоёр талын харилцаагаа хадгалсаар байх болно гэжээ.
АНУ-аас Мексикт суугаа элчин сайд Салазар 22-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Мексикийн засгийн газрын хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэлийн арга хэмжээ нь "ардчилсан тогтолцоонд заналхийлж", "Хойд Америк тивийн эдийн засгийн интеграцчлалыг сулруулах болно" гэжээ. Лопез үүнд хариулж, Салазарын холбогдох үг, үйлдэл нь "бүдүүлэг" бөгөөд "харамсалтай" байж, АНУ-ын Америк тивд явуулж буй урт хугацааны "интервенцийн бодлого"-ыг илэрхийлж байна гэжээ.