Газарзүйн мэдээллийн салбарын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэв
2024-08-28 15:28:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Газарзүйн Мэдээллийн Аж Үйлдвэрийн Нийгэмлэг өнөөдөр "Хятадын газарзүйн мэдээллийн аж үйлдвэрийн 2024 оны хөгжлийн тайлан"-г нийтэлсэн бөгөөд 2023 онд Хятад улсын газарзүйн мэдээллийн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 811 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2-оор нэмэгдэж, газарзүйн мэдээллийн салбарын бүрэн сүлжээг бүрдүүлжээ. 

"Хятадын газарзүйн мэдээллийн аж үйлдвэрийн 2024 оны хөгжлийн тайлан"-аас харахад, 2023 оноос хойш Хятад улсын дижитал эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр газарзүйн мэдээллийн аж үйлдвэрийн технологийн хэрэглээний хувилбаруудыг мөн тасралтгүй баяжуулж, цахилгаан эрчим хүч, тээвэр, байгалийн баялаг зэрэг дэд бүтцэд нэгтгэж, арилжааны сансар огторгуй, нам өндрийн эдийн засаг, автомат жолоодлого зэрэг шинэ нэгдсэн бизнесүүдийг хөгжүүлэхэд түлхэц болсон. Тоо баримтаас үзвэл, Хятад улсын газарзүйн мэдээллийн салбарын нийт бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилд 11.5%-иар өсч, тус салбар бүхэлдээ өндөр хурдтай өсөлтийн үе шатаас өндөр чанартай хөгжлийн үе шат руу шилжиж, дэлхийн хэмжээнд ойртсон үзүүлэлттэй байна. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, 2024 оны 6-р сарын эцсийн байдлаар газарзүйн мэдээллийн салбарын ажил эрхлэлтийн аж ахуйн нэгжийн тоо 223 мянга давж, 4 сая гаруй ажилтантай байна. Түүнчлэн, интернетийн газрын зураг, нарийн байршил тогтоох, арилжааны алсын зайнаас тандан судлах хиймэл дагуул, маркшейдер, зураглалын багажийн үйлдвэрлэл зэрэг салбарт шинэ технологи, бүтээгдэхүүн хурдацтай шинэчлэгдэж, салбарын инновацийн чадавхи нэмэгдсээр байна.