Наймдугаар сарын 28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Саяхан “Нью-Йорк Таймс”“Хүний эрхийн ажиглалт” болон бусад барууны хэвлэл мэдээллийнхэн Төвөдийн талаар худал мэдээлэл нийтэлж, Хятадын эдийн засгийн хөгжлийн арга хэмжээ нь Төвөдийн ард түмний амьдралын хэв маяг, экологийн соёлыг алдагдуулж байна гэж мэдээлэв. Зарим улстөрчид үүнийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашигласан. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч хэрхэн үзэж байна?
Линь Жянь хэлэхдээ, холбогдох улстөрчид, хэвлэл мэдээлэл, байгууллагууд үнэн бодитыг мушгин гуйвуулж, худал мэдээлэл түгээхийг тууштай эсэргүүцэж байна. Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурь байнга тодорхой байсаар ирсэн бөгөөд Төвөдийн хэрэг бол Хятадын дотоод хэрэг бөгөөд гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй. Удаан хугацааны турш Төвөдийн эдийн засаг тогтвортой бөгөөд нийгмийн эв найрамдал, тогтвортой байдал хангагдаж, соёл уламжлалыг хамгаалан, иргэдийн амьдралын түвшин, чанар ихээхэн дээшлүүлсэн нь бүх үндэстний ард түмний чин сэтгэлийн дэмжлэгийг хүлээж, Төвөдийн хөгжил дэвшлийг Олон улсын хамтын нийгэмлэг ч хүлээн зөвшөөрч байна. Төвдийн хөгжил дэвшил төв засгийн газрын анхаарал халамж, улс орны ард түмний дэмжлэгээс салж чадахгүй. Энэ жил Төвөдөд туслах үндэсний тусламж үзүүлсний 30 жилийн ой тохиож байна. Төвөдийн өөртөө засах орон Төвөдөд тусламж үзүүлсний 30 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Илүү олон гадаадын иргэдийг Төвөдөд зочилж, Төвөдийн хөгжлийг мэдрэхийг урьж байна.